Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ыг тохиолдуулан эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан Увертюра хамтлаг V.I.P unplugged тоглолтоороо бэлэг барих гэж байна. Хорвоогийн өнгө гэрэл болсон бүхий л бүсгүйчүүдэд баяр хүргэхийн зэрэгцээ Увертюра хамтлагийнхан шинэ шинэ уран бүтээлүүдийг тоглолтын үеэр хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

Тоглолтод Увертюра хамтлагтай хамтран уран бүтээл туурвидаг уран бүтээлчид хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэх юм. Тухайлбал, тоглолтод урилгаар МУГЖ Г.Эрдэнэбат, МУСТА Д.Үүрийнтуяа, Хошин урлагийн “Х түц” продакшн, амьд хөгжмийн хамтлаг, загварын үзүүлбэр, бүжгийн хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох юм.

Мөн хүрэлцэн ирсэн бүх хүмүүст гарын бэлэг өгөхөөс гадна олон сюрпризүүдийг бэлдсэн бөгөөд нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй хайртай ээж, халамжит хань, хайртай бүсгүйгээ баярлуулахыг урьж байна.

Тоглолт Ub Event hall -д болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 9000-3322 9999-8959 утаснуудаас авах боломжтой.