Нийслэлийн иргэд зарим фитнесс, бялдаржуулах клубээр өнөөдрөөс  /2018.02.28/ 10-50 хувийн хөнгөлөлтэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монголын бодибилдинг фитнессийн холбоо” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг “Монголын бодибилдинг фитнессийн холбоо”-ны гишүүн, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй клубүүдээр даваагаас баасан гаригт 10.00-17.00 цагт 10-50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болов.

Залуучуудыг дэмжин ажиллаж буй дээрх байгууллагад “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” гэсэн 1-5 одтой самбар байршуулах аж.

Ингэснээр нэг одтой фитнесс клубээр 10, таван одтой бол 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм байна. Мөн дээрх байгууллага нас, хүйс, оршин суух харьяалал харгалзахгүй иргэдэд үйлчлэх ажээ.  

Одоогоор “Монголын бодибилдинг фитнессийн холбоо”-ны гишүүн 30 гаруй байгууллагаас 22 нь “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” гэсэн 1-5 одтой самбар байршуулж,  10-50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ.

Цаашид хөнгөлөлттэй үнээр бодибилдинг, фитнессийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын тоог нэмэгдүүлэх юм байна. 

Хөнгөлөлтэй үнээр үйлчлэх клубүүдийн жагсаалт