Монголчуудын хамгийн ихээр үзэх дуртай тв контентээр тодроод буй "The Voice Of Mongolia" шоуны онцлох нэгэн шүүгч бол С.Ононбат.

Түүнийг Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэхэд хилсдэхгүй. Учир нь түүнтэй хамтарч ажлаагүй, түүний On”n Off продакшнаар клипээ хийлгээгүй хамтлаг дуучид цөөхөн биз ээ. Гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй шүүгч С.Ононбатын гэргийг Т.Нансалмаа гэдэг бөгөөд уншигчид маань "Mongolian next top model" нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь илүүтэй мэдэх биз ээ.

С.Ононбат FM-д ярилцлага өгч байх үеэрээ эхнэр Нансалмаадаа анхны харцаар дурлаж байсан гэдэг. Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ. Хосууд маань өдгөө 20 гаруй жилийг хамтдаа туулж өнөр өтгөн өрх гэрийг бий болгожээ. Энэ удаад шүүгч С.Ононбатын хайртай охин болоод хайрт гэргий Нансалмаа нарын зургаас онцлон хүргэж байна.

Эх сурвалж: Seen.mn