“Танайд хоноё” нэвтрүүлэг “25-р суваг” телевизээр гарч эхэлсэн цагаас хойш хөтлөгч Г.Алтантүрүүг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй болсон. Энгийн хэрнээ сонин содон асуултууд, хэнэггүйхэн яриа нь үзэгчдийг нэвтрүүлгээ шимтэн үзэхэд хүргэдэг биз ээ.  Нийгмийн бүх давхаргын хүмүүсийн гэрт  зочилдог нь уг нэвтрүүлэг өдийг хүртэл ритенгээ алдахгүй явахад нөлөөлж буй гэхэд хилсдэхгүй. Хөтлөгч Г.Алтантүрүү эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг байна. Өнгөрсөн жил түүний том охин АНУ дахь сургуулийн 100 хувийн бакалаврын тэтгэлэг авч чадсан тухай Г.Алтантүрүү мэдээлж байсан юм. Харин одоо хөтлөгч залуу маань хоёр бяцхан үр, халамжит ханийнхаа хамтаар өнөр өтгөн амьдардаг гэнэ лээ. Тэдний аз жаргалтай фото зургуудаас сонирхуулъя. 

www.Dorgio.mn