"Голден жим" фитнес клубын Их эмч Н.Энхбаяртай ярилцлаа. Түүнтэй зургаа дахь удаагийн жин хасалтын уралдааны талаар болон илүүдэл жин юунаас болж үүсдэг. Хэрхэн эрүүл, зөв аргаар жингээ хасах талаар хөөрөлдсөнөө уншигч та бүхэндээ хүргэе.

-"Голден жим" фитнес клубээс зохион явуулдаг жин хасах уралдааны талаар яриагаа эхлүүлье?

-Манай жин хасах уралдаан зургаа дахь удаагаа зохиогдох гэж байгаа. Энэ удаагийнх хоёр сарын хугацаатай явагдана. Хэн эрүүл зөв аргаар биеийнхээ өөхний жин буюу хувийг хэн сайн хасна тэр оролцогч нь энэхүү уралдааны ялагч болох юм. Уралдаанд түрүүлсэн нь суудлын автомашин хожно. Хамгийн гол нь түрүүлэхдээ чухал биш. Ерөнхийдөө тэмцээнд орж байгаа явдал нь хүнийг өөрийг нь хурцалж, өөхийг нь хаях түвшинд илүү их хурцалдаг байгаа. Манай клубд хоёр сар хичээллэж жин хасах тэмцээнд ороод илүүдэл жингээ хасах нь маш их ялгаатай байдаг. Яагаад гэвэл, жин хасах уралдаанд оролцож буй хүмүүст багш нарын бүрэн цогц баг, сэтгэл зүйч, хоололтын баг, эмч нарын баг гэсэн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөний дагуу оролцогчид тэмцээндээ орно. Цогц баг бүрдүүлж ажиллуулж зөв жин хасалт явагдаж оролцогчид маань эрүүл аргаар турдаг.

Түрүүний жин хасах уралдаан маш өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн. Нэг оролцогч нь 51 кг жин хассан байгаа. Үүнээс 17 кг нь булчин, 34 кг өөх байсан. Харин түрүүлсэн оролцогч нь 23 кг өөх хасаад 2 кг булчин нэмж суудлын автомашины эзэн бүтэн жил манай клубээр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнуулсан юм. Энэ удаагийн тэмцээн энэ сарын 18-нд эхлэнэ. Жин хасах уралдаанд оролцсон хүмүүс жингээ маш сайн хасч чаддаг. Хоололтын тал дээр буруу ойлголттой байдаг. Гурилан бүтээгдэхүүн идэхээр л таргалалт үүсдэг гэж ойлгох тал бий. Харин эсрэгээрээ гурилан бүтээгдэхүүн идэж байж жин хасдаг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Мэдээж эрүүл жин хасна, эрүүл аргаар өөх хасна гэдэг нь тухайн хүнийг тэмцээний хамгийн сүүлийн өдөр хэмжилт хийлгэхэд ядаргаанд ороогүй илүү зөв зохистой турсан цовоо байна гэсэн үг.  Эхний тэмцээнүүдэд жин хасах уралдаанд оролцоод их ядардаг байсан бол тав дахь уралдаанаас хойш хүмүүс ядрахаа больсон. Мэргэжлийн цогц баг ажиллаж байгаа учраас энэ асуудал бүрэн шийдэгдсэн байгаа.

-Сэтгэлзүйн багийн талаар?

-Манай клубын энгийн гишүүдийн хувьд Японы "Танита" аппаратанд сард нэг удаа хэмжилт хийлгэдэг юм. Харин тэмцээнд орж байгаа оролцогчид 7 хоног бүр хэмжилтээ хийлгэж явдаг. Бүх оролцогчдодоо хоололтын хичээл, эрүүл мэндийн хичээл зэрэг хичээлүүд ордог байгаа. Сэтгэл зүйн багийн хувьд жин хасах уралдаанд оролцож байгаад шантраад орхиж явахаас нь сэргийлэх үүднээс тэдэнд зөвлөгөөг өгдөг. Өөрөөр хэлбэл, фитнэс, спортоор хичээллэхэд хүнд тэсвэр тэвчээр маш их чухал. Тэрхүү тэвчээрийг л сайжруулж, зоригжуулж өгөх үүрэгтэй юм.Жишээ нь фитнест 5 сарын гэрээ хийсэн мөртлөө эхний 7 хоног шантраад голоос нь хаячихдаг. Ингэж голоос нь хаяж явуулахгүй нь тулд бид нар сэтгэлзүйн баг ажилладаг байгаа.

-Фитнесээр хичээллэхийн давуу тал?

-Хүн 8 цаг оффист суугаад ажиллаад ядардаг байсан бол 10 цаг ажлаа хийсний дараа ядрахгүй гарахыг л фитнес гэж нэрлээд байгаа юм. Манай клубын гол онцлог нь танита гээд аппарат бий. Энэ аппаратаар тухайн хүний өөх болон булчин хоорондын харьцааг нь хардаг. Хүн хэдий жингээ хасаад байгаа ч гэсэн булчингаараа жингээ алдвал хүн ядаргаанд ороод маш их сульдал болно. Нүдний доогуур хар туяа татаад ажлаа хийх чадвар буурдаг байгаа. Харин биед агуулагдаж буй дотор өөх болон арьсанд ойр байх өөхөө сайн хасч булчин нэмсэнээрээ тухайн хүний ажлын ачаалал даах чадвар өндөрсдөг. Булчин томрох тусам хүн эрүүл байж хүний биеэс ялгардаг эмигуль голберон буюу дархлааны эс маань илүү түлхүү сайн гарч ирж өвчин тусахаас бүрэн сэргийлдэг юм.

-Төрөлхийн унаган махтай гэж ярьдаг хүмүүс байдаг. Тэд турах боломжтой юу?

-Зарим хүмүүс төрөлхийн унаган махтай би ч турахгүй дээ гэж  хэлдэг. Ерөнхийдөө унаган мах, унаган биш ч бай өөх хайлдгаараа хайлах ёстой. Энэ нь яагаад гэхээр энерэгийн хуулиар зохицуулагддаг.

-Таргалалтад хэдэн насны хүмүүс илүү өртөж байна. Илүүдэл жин юунаас болж үүсдэг вэ?

-Зах зээлийн тогтолцоонд шилжээд 23 жил өнгөрсөн. Энэ үеэс хойш монголчуудын дунд таргалалт явагдаж эхлэсэн нь ажиглагддаг юм. Хуучин бүх нийтээр хөдөлмөрлөдөг байсан. Харин одоо хүмүүс хотжилтыг хүмүүс их сонирхдог болсон цаг үе. Бүх улс орнуудын хувьд хотжилт дөнгөж үүсэхээс эхлээд таргалалт үүссэн. Одоо ялангуяа 10 жилийн хүүхдүүдийг харахад таргалалт маш их байгаа. Төрж байгаа хүүхдүүдийг яасан хөөрхөн тарган хүүхэд юм гээд өхөөрддөг. Энэ нь ирээдүй хойчдоо хичнээн муу гэдгийг эцэг эх, өвөө, эмээ нар мэддэггүй. Мярайлаг хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ жингийн илүүдэл хөдөлгөөний хомсдолд ордог. Манай клубт хүүхдийн жин хасах уралдаан байнга явуулдаг. Хүүхдийн жинг хасахад төвөгтэй. Яагаад гэвэл, хүүхдийг хаана чихэр идэж байна гэдгийг хянах арга байхгүй. Дуртай амттанаа идэхгүй болохоор уйлаад нэхээд зовоодог. Тэгээд арай хийж хүүхдийн жингийн бариулаад эхэлж байхад эмэ, өвөө нар эрхлүүлээд нууцаар чихэр, печень өгчихнө.Тэгээд таргалуулаад байдаг. Одоо бидний үед таргалалт арай гайгүй. Ер нь цаадаа таргалалт маш их нэмэгдэнэ. Гэхдээ нийслэл хотод 60-70 фитнес клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна таргалалттай тэмцэх өөр олон арга бий. Тухайлбал, заалны арга хэмжээ, бүх төрлийн спорт хөгжиж байна. Эдгээр арга нь бүгд хөдөлгөөний хомсдол, хотжилтын эсрэг л үйл ажиллагаагаа явуулдаг.

Жингийн илүүдэл үүсэх нөхцөл нь суугаа ажил хийдэгтэй холбоотой. Хуучин цагт монголчууд малаа хариулж явж байхад тарган хүн байдааггүй байсан. Нэг хэсэг бөхчүүд их тарган байсан. Тэгээд залуучууд ерөөөсөө тарган хүн гоё юм байна гэж бодчихсон. Бүх хүмүүс жингээ нэмдэг. Эмэгтэйчүүд нь хүртэл тарган ийм бөхчүүд шиг нөхөртэй болохыг хүсдэг байсан. Одоо болохоор бөхчүүдийг харахаар тарган биш булчинлаг болсон. Дээр нь эмэгтэйчүүд нь гоё биетэй залуусыг шаарддаг болж. Гэдэс томтой байх тусам атмаан байсан бол сайхан биетэй байх тусам ямар гоё юм гэж шагширдаг. Хоол гэдэг зүйл зөв зохистой хэрэглээ байх ёстой.Эмэгтэй хүн байгалиасаа булчин тогтдоггүй биетэй учраас том булчинтай болчихно гэж айх зүйл байхгүй.

-Эмэгтэйчүүдийн дийлэнх нь төрсний дараах таргалалт санаа зовдог?

-Эмэгтэй хүн жирэмсэн болоод төрөх үе хүртлээ хоолыг маш их хэмжээгээр иддэг. Учир нь өөрийгөө болон гэдэс нь дотор байгаа хүүхдийн амь хоёрыг тэжээдэг учраас их идэхийг зөвлөдөг юм. Идэх нь зөв дутуу байлгаснаас дутуу байлгасан нь илүү гэж үздэг. Харин төрснийхээ дараа жин барих тал дээрээ алдаа гаргадаг. Хүүхдээ хөөхүүлэх тусам эмэгтэй хүний өлсөх мэдрэмж нэмэгддэг юм. Тэр мэдрэмжийг төрөх болгонд нь дандаа цадталаа иддэг нь буруу. Үүнийгээ л багасгах хэрэгтэй. Хоол идэж болно хэт их калогриг тултал нь идэх нь хүүхдэдээ сүүгээ хөхүүлсэн ч гэсэн бүрэн сүүгийн хөхөж чадалгүй үлдээх нь тухайн эмэгтэй нь биед өөх болон хадгалагддаг. Тэгэхээр төрсний дараа хоолны багахан дэглэм барихад гэмгүй. Хүүхэд зургаан сар хүрээд хөхний тэжээллийг авах шаардлагагүй болдог. Хүүхэд томрох тусам өөрийнхөө дархлааны эс, бизиологыг өөрөө удирдаж эхэлдэг байгаа.

Загвар өмсөгчид, олны танил эмэгтэйчүүд нээх их өөхөө соруулаад байгаа зүйл байхгүй. Ганцхан тэдний цаана хэрхэн зөв турж, дэглэмээ барих уу гэсэн баг ажилладаг.

Харин монгол бүсгүйчүүдийн хувьд бол төрсний дараах хоолондоо анхаарч бага идэж чадвал төрсний дараах жин нэмэгдэлд санаа зовоод байх зүйл байхгүй. Мөн кесар хагалгаагаар төрсөн учраас миний хэвлий багасдаггүй гэдэг эмэгтэйчүүд бий. Энэ нь буруу ойлголт. Кесар хагалгаагаар төрсөн хүн хүндрэлттэй байдаг. Өөрийнхөө хэвлийд өөх их хураасан бас хий ихтэй гэж ярьдаг хэвлийн өөх хайлдаг юм. Хөдөлж байж тэр гэдэс ходооны өөхийг шатааж байж турдаг.

-Нийгэмд байдаг нэгэн явган яриа бий. Фитнес клубт хичээллээд орхиход дараа нь тухайн хүний бие өөрийн байснаасаа илүү жин нэмдэг гэдэг. Энэ талаар?

-Нийгэм бол зөв ойлгоод байгаа юм. Фитнес явсаны дараа жин нэмнэ мэдээж ойлгомжтой. Хүн идсэн хоолоо хөдөлгөөн болгож чадахгүй юм чинь жин нэмэх нь тодорхой асуудал. Жин ихтэй байж идсэн хоолоо хөдөлгөөн болгож гаргаад байвал жин багасна. Дараа нь фитнесээ болчихоод зүгээр хөдөлгөөнгүй хоол идээл суугаад байвал буцаад л илүүдэл жинтэй болдог.

Гэхдээ фитнест явсаны дараа хүмүүс хэт их жин нэмнэ гэж ойлгодог. Хүн идсэнийхээ хэрээр хөдөлгөөн зарцуулж байж жингээ хаяна. Биеийн тамир, хөдөлгөөн нь хүний биед байх ёстой зүйл. Эсвэл хоолны маш их зохистой хэрэглээ. Жин нэмэх хоёрхон аргатай бас хасах хоёр л аргатай хооронд нь нийлүүлвэл маш их үр дүнтэй. Хоёулаа хоол болон хөдөлгөөнөөр жин нэмнэ мөн энэ хоёроор жингээ хасна.

-Эмэгтэйчүүд хоол сойж жингээ хасах аргыг илүү сонгодог. Энэ тал дээр зөвлөгөө өгвөл?

-Хүний бие мах буюу булчин, өөхөөс тогтдог. Мэдээж хэрэг голд нь яс байгаа. Илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн хувьд хоол сойж турна гэдэг удаан хугацаа шаарддаг. Хоолоор жингээ хасч байгаа хүний хувьд булчин хэзээ ч нэмэгдэхгүй. Булчин том байх тусам өөхний задрал хурдан явагддаг. Хоолоор жин хасахад нэлээн цаг зав, хөрөнгө шаардагдах байх гэж би бодож байна. Харин үүнтэйгээ хөдөлгөөнийг хослуулвал маш богино хугацаанд үр дүнгээ амсана. Мэдээж өөхний цаана байгаа жижигхэн булчинг бий өөх хайлж дууссаны дараа тэр булчин зүгээр үлдчихнэ.Энэ сул арьсыг хүмүүс тооцдоггүй. Үүнийг яаж хайлуулах уу гэхээр анхнаасаа турья гэж бодсон өдрөөсөө авахуулаад хоол болон хөдөлгөөнөө зохицуулчих юм бол арьс бага багаар л татраад явдаг. Булчин нь цаанаас түрч гарч ирнэ. Хүний биеийн гар, хөл нь булчин болоод чинэрч байх нь гоё харагддаг. Жишээлбэл, дуучин Бионсиг хэн ч муухай харагдаж байна гэдэггүй. Хэрвээ түүний хөл өөх байсан бол муухай харагддаг. Эмэгтэй хүний булчин хөгждөггүй. Хэзээ ч эрэгтэй хүн шиг булчинтай болохгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүний биед байдаг истегронь гэдэг гармон нь биеэнд нь булчин биш өөх тогтолтыг нэмэгдүүлдэг нэг үүрэгтэй. Нэг үүрэг нь шүү. Тэрнээс биш ганцхан өөх барьдаг гармон биш. Энэ гармон байсан тохиолдолд эмэгтэй хүн хоол идэнгүүд тэр хоол нь цэвэр өөх болж хадгалагдана. Энэ өөх нь хүүхэдтэй болоход хөхнөөсөө тэр өөхийг хайлуулж байгаад сүү болгон гаргаж хүүхдээ тэжээдэг гэсэн үг.

Тэгэхээр эмэгтэйчүүд том биетэй болно гэж байх зүйл огт байхгүй. Эмэгтэй хүний гол булчинтай хэсэг нь гуя, өгзөгний хэсэг. Биеэ гоё сайхан болгоё гэвэл хамгийн гол нь хөл. Гуя нь чанга, өгзөг нь сайхан чанга байх л хэрэгтэй. Эмэгтэй хүн хөл, өгзөг хоёр нь чанга байхад үзэсгэлэнтэй харагддаг. Жишээ нь дахиад л Бионси байна. Түүний цээж нь хавтгай. Маш гоё хөл, өгзөгтэй мөртлөө хөх байхгүй тэгсэн мөртлөө түүнийг маш олон хүмүүс сайхан эмэгтэй гэж хэлдэг.

-Гэдсээрээ таргалалт явагддаг эмэгтэйчүүд байдаг. Тэдний хувьд?

-Тухайн эмэгтэйн биеийн онцлог байдаг. Таргалалт нь дотроо олон төрөл бий. Тухайлбал лийр, торх хэлбэрийн таргалалт гэж байгаа. Гэдсээрээ таргалалтаар ихэвчлэн оффис ажил эрхэлдэг эмэгтэйчүүд өртдөг юм. Үүнийг эрэгтэйлэг таргалалт гэнэ. Эрэгтэйчүүд таргалахаараа ихэвчлэн цээж, хэвлийн хэсгээрээ таргалдаг. Харин эмэгтэй таргалалтыг лийр хэлбэрийн таргалалт гэж нэрлэдэг л дээ. Дээгүүрээ нарийнхан мөртлөө өгзөг, гуя нь хэт их хэмжээгээр томрохыг лийр хэлбэрийн таргалалт хэмээнэ. Үүнийг дасгал хөдөлгөөнөөр засаж болно. Хүмүүсийн биеийн физиологи нь ижилхэн мөртлөө бүтцийн хувьд багахан хэмжээний ялгаатай.

-Энэ удаагийн жин хасах уралдаандаа хэдэн оролцогч бүртгэх вэ. Насны хязгаар болон биеийн жингийн хэмжээ заасан байгаа юу?

-Манайх энэ удаагийн тэмцээндээ 60-70 хүн авахыг зорьж байгаа. Ерөнхийдөө богино хугацаанд хэн эрүүл хэмжээгээр жингээ хассан хүнийг шалгаруулна. Өнгөрсөн 5 дахь удаагийн уралдаанд 60 гаруй хүн оролцсон 3 сарын турш явагдсан. Зүрхний нарийн мэргэжлийн эмчийн хяналтад бүх оролцогчид байдаг учраас 3 хүнийг тэмцээнээс хүлцэл өчөөд чөлөөлүүлсэн байгаа.  Эмч, сэтгэлзүйн баг нэмж гаргаж байгаа нь тухайн оролцогчдыг эрсдэлд орох, хууч өвчин сэдрэх,  дасгалаас шантарч тэмцээнээ орхих вий гэдгээс сэргийлэх үүднээс энэ хоёр мэргэжлийн багыг нэмсэн байгаа.

Зургаадахь удаагийн тэмцээнд оролцохыг хүсэгчид ирээд бүртгүүлээд эмчийн үзлэгээр орно. Тэгээд үзлэгт тэнцсэн хүмүүс нь жин хасах уралдаандаа оролцох боломжтой болно. Тэмцээн энэ сарын 18-наас эхлээд гуравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ хоёр сарын хугацаанд таны биеийн жин хэт ч байж болно. Гагцхүү та өөрийнхөө биенийхээ өөхнийхөө хувьнаас хасч байгаа учраас тэр том биетэй хүнтэй өрсөлдөж байна. Тэр жижиг биетэй хүнтэй өрсөлдөж байна гэж айх шаардлагагүй. Манай энэ "танита" гээд Японы аппарат нь биеийн бүтцийг дотор нь ялгаад хуваачихдаг юм. Тухайлбал биеийн өөхний хэмжээ, булчингийн хэмжээ гээд хуваадаг. Тухайн хүний бүх үзүүлэлтийг гаргаж үзүүлдэг болохоор өөрийнхөө биений өөхжилтөөс хэн сайн хасч чадна тэр нь ялагч болж чаддаг байгаа. Тийм учраас насанд хүрсэн бүх насныхан оролцох бүрэн боломжтой. Мөн өөрийгөө илүүдэл жинтэй байна аа гэж үзэж байгаа хүмүүс оролцоно.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.

                                                                                                                 Ярилцсан: Х.Даваанаа