Төрийн соёрхолт дуучин Д.Болд тоглолтоо хийхээр бэлтгэл ажилд ороод байгаа ч тоглолтынхоо товыг хараахан зарлаагүй байгаа.

Энэхүү тоглолтонд Д.Болдын өнөөг хүртэл гаргасан 12 цомгийн бүх хит дуу амьд хөгжимтэй дуулагдах юм.

Түүний  хувьд энэ онд  өөрийн 11, 12 дахь цомгоо гаргах төлөвлөгөөтэй аж.  11 дэх цомог “Хувцсаа тайчаад шид” цомог R&B жанрын уран бүтээлүүд багтсан байх бол 12 дахь цомог нь поп уянгын дуунаас бүрдэх гэнэ.

Дашрамд дуулгахад, ойрын хугацаанд дуучин Д.Болдын “Хувцсаа тайчаад шид” дуугаа олны хүртээл болно.

Д.Ана