Монголын үндэсний beatbox холбоог үүсгэн байгуулж өөрийн гэсэн шавь нартай болсон залуу бол Б.Нарандэлгэр. Түүнийг фэнүүд нь Ray нэрээр нь илүү сайн танина.

Тэгвэл мэдлэг боловсролдоо анхааран ирээдүйд чадварлаг бизнесмэн болохоор шамдаж буй beatbox Ray саяхан арлын оронд зохион байгуулагдсан олон улсын залуусын урлагийн их наадамд амжилттай оролцсон байна.

Тэрбээр өөрийн авьяас чадвараар үзэгч, шүүгчдийн анхаарлыг ихээр татаж нэгдүгээр байр эзэлжээ. Ирэх хавар сургуулиа төгсөхөөр ихэд завгүй гүйж яваа авьяаслаг залуу маань эх орондоо ирээд өөрийн байгуулсан холбооны хүрээнд томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа аж.

Ингээд уншигч та бүхэндээ түүний зургуудаас болон тэмцээний үеийн бичлэгээс хүргэе.

Д.Ана











 

Тэмцээний үеийн бичлэг