Монголын рок поп ертөнцөд хувь нэмэр оруулсан хамтлагт  Камертон хамтлаг яах арга үгүй багтана. Тэртээ 1995 онд анх байгуулагдан хөвгүүдийн хамтлаг гээч ухагдахууныг бидэнд анх бий болгосон ууган хамтлагийн нэг. 

Хамтлагийн бүрэлдэхүүнд Ганаа, Эба, Болд (хамтлагийн ахлагч), Мээдээ нар багтана. Хамтлаг анхлан АНУ-ын Boyz II Men хамтлагтай төстэй Soul, R&B болон Поп хөгжмийн урсгалаар дуулж тайзнаа гарч ирсэн бөгөөд продюссараар нь Л.Тайванбат уригдан ажиллаж байсан билээ. Камертон хамтлагийн 20 жилийн ой 2015  онд тохиосон бөгөөд өдгөө 23 настай тус хамтлагийнхан хоёр жилийн ойгоо ингэж тэмдэглэж байжээ.