“The Logos” амьд хөгжмийн хамтлаг нь 2011 онд “Post Rock” урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна.Тэд амьд хөгжмийн хамтлагуудын дунд зохион байгуулагддаг “Coken beat”, “Play time”, “Monsters” зэрэг уралдаан наадамд амжилттай оролцож, үзэгчдийн таашаалд нийцсэн хамтлагаар шалгарч байжээ. Тэдний урын санд нийтдээ хорь гаруй уран бүтээл байдаг бөгөөд эдгээр дууныхаа клипны ажилд ороод байгаа юм. Тэгвэл тэдний “Санхүүгийн хямрал” дууны клип нь сонсогчдод хүрэхэд бэлэн болжээ.