Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд прокуророос ирүүлсэн Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Түүнчлэн УИХ дээр прокурорын шийдвэрийг хэлэлцэхийг эсэргүүцэх нь зөв гэж санал нэгдсэн байна. 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг байна.

 

Э.Сүрэн