Би найз залуутайгаа үерхээд жил гаран болж байгаа юмаа. Тэгсэн өчигдөр биш, өнгөрсөн тав дахь өдөр  уугаад ирэхээр нь маргалдаад, хэрүүл боллоо сүүлдээ.

Хамгийн муухай нь өөрөө хойноос гүйж, гүйж үерхчихээд одоо болохоор чи муу явдалтай хүүхэн.   Чи олон хүнтэй унтаж хэвтдэг болоод орондоо сайн тээ? Одоо ч биеэ үнэлдэг үү гээд  элдвээр доромжиллоо.

Гомдоод гэрэсээ гараад одоо болтол хариагүй. Тэгж байхад нэг ч залгасангүй.  Уугаад яваад байгааг нь сонссон л доо. Ямархуу байгаа юм бол гээд түрээсэлсэн байрандаа яваад очсон чинь бас л хэлэх хэлэхгүйгээр баахан доромжлоод бүүр миний бүх хувцсыг бэлдээд тавьчихсан өөдөөс шидээд намайг  хөөгөөд гаргачихлаа.

Хаанаас хэнээсээ юу сонсчихоод ингээд байгаа юм бол? Хүн амьтантай явдаг болоод ингэж хэлүүлсэн бол одоо яаая гэхсэн. Буруугүй байж ингэж хэлмэгдэж болохгүй биз дээ.