Роза Фарони хэмээх 97 настай энэ эмэгтэй өөрийн байх ёстой наснаасаа хэтэрхий залуу харагддаг гэнэ.  Хөгширөлт нь зогссон тэрбээр 2007 онд 6 ач,15 гучтай болсон хэр нь ач охиноосоо ч бараг залуу харагдах болсон бөгөөд эмч нар ч,өөрөө ч учрыг нь олохгүй байгаа юм.

Роза:
-Би юу ч хамаагүй идэж,дарс ууж тамхи татдаг. Харин жирэмслэх боломж л намайг айлгаж байна. Зуу хүрч байхад жирэмсэлвэл инээдтэй хэрэг биз дээ гэжээ.


Тэгвэл жил бүр манай дэлхий дээр гэнэт нас эргэх буюу залуужих зуу орчим тохиолдол гардаг гэнэ.Үүний нэгэн жишээ болох нэгэн хятад эмэгтэй Кэнди аж. 

Загвар өмсөгч тэрбээр одоо 50 настай бөгөөд гадна төрх нь яг л 30 настай мэт. Гурван хүүхдийн ээж энэ эмэгтэйн хувьд амьдралын хэв маяг нь хөгширөлтийг удаашруулдаг гэж үздэг байна. Түүний хувьд спорт хөдөлгөөнийг илүүд үзэн муу зуршил огт байхгүй аж.  Үүнээс гадна үеийнхэнээсээ дэндүү залуу энэ эмэгтэй "Timeless" буюу "Орон зайн цаг хугацаагүй" нэртэй өөрийн амьдралын түүхийг өгүүлсэн ном хүртэл бичжээ.