Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн тоглолт бол дэлхийн нийтээр сонирхон үздэг спортын нэг билээ. Тэр дундаа одоо цагийн хамгийн шилдэг баг болох Голден Стэйт Уаррорс баг бол маш олон дэмжигчтэй.

Энэ багийн тоглолтын завсарлагааны шоу үзүүлбэрт монгол охид гарч ирсэн нь олон хүний сонирхолыг татжээ.  Энэхүү талбайд “Голден стэйт Уарриос” болон “Нью Орлеанс Пеликанс” баг тоглож байсан бөгөөд хагас завсарлагааны үеэр манай улсын дөрвөн охин үндэсний урлагаа үзүүлсэн нь энэ юм. Тоглолтын дундуур үзүүлдэг үзүүлбэрт монгол нугараач охид үзэгч олныг гайхашруулсан байна. Зарим нэг монгол үзэгч хүртэл монгол охид мөн үү хэмээн нүдэндээ ч итгэхгүй байсан аж.

Ямартаа ч тоглолтын дундуур нугараач охид олон хүнд гэнэтийн бэлэг барьж чаджээ. Үүнээс гадна монгол уран нугаралтыг дэлхий нийтэд харуулж чадсан байна.