Дуучин Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан нар нэгэн үе хослон дуулан гарч ирж байсан. Тэд “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр” зэрэг дуугаар нь сонсогч фэнүүд нь андахгүй биз ээ.

Хослон дуулж гарч ирсэнээс хойш бие даасан уран бүтээл хийж эхэлсэн. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн хувьд хоёр ч удаа ганцаараа бие даасан тоглолт хийж байсан удаатай. Харин Т.Батсайханы хувьд уран бүтээлээсээ түр хөндийрч хувийн бизнес эрхэлж эхэлсэн гэдэг.

Тэгвэл тэрбээр бизнесээ эрхлэхийн хажуугаар сонгодог урлагаар тайлан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Дуучин Т.Батсайхан СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн бөгөөд гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн гарын шавь. Нэгэнт ийм сайхан мэргэжил эзэмшсэн тул санаж, бодож явдагаа гүйцээж удахгүй дан сонгодог бүтээлээс бүрдэх тоглолт хийхээр болсон талаараа дуулгалаа.

Д.Ана