Анх Ахмадын холбооны тэргүүн гэдгээр олны танил болсон Г.Баасангийн хувьд гудамжны гэх тэмцэлд нэлээд идэвхтэй оролцогч нэгэн байсан.

Харин одоо бол тэрбээр АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм. Сүүлийн үед АТГ-ын даргыг солино гэх яриа гарсантай холбогдуулан энэ албан тушаалд түүний нэр ч явагдаж байгаа. Тиймээс энэ талаар өөрийн байр суурийг асуухад тэрбээр даргын суудлаас татгалзахгүй гэдгээ ингэж илэрхийлсэн юм. 

"Монголын ард түмэн итгэл найдвар үзүүлэн миний нэрийг явуулж байгааг би удаан харж байгаа. Монголын Ерөнхийлөгч УИХ дотор Монгол Улсыг авилгагүй байлгая гэсэн хүсэл эрмэлзлийн доор надад итгэл хүлээлгэвэл би ажиллана. Төрийн албанд ажиллахад шаардлагатай шалгуур бол миний үзүүлэлтэнд таарч байгаа" гэж Г.Баасан сэтгүүлчийн асуултанд хариулсан байна.