Сүүлийн үед олны хараанд өртөөд буй залуу уран бүтээлчийн нэг бол С.Идэрмаа юм. СУИС-ын шинэхэн бүтээл гэж болох тэрбээр сургуулиа төгсөөд удаагүй байгаа ч нэлээд амжилттай явуу үзэсгэлэнтэй бүсгүй. 

Тэрээр "Зүрхний хилэн" киноны Сүглэгмаагийн дүрээр олонд танил болсноос гадна  “The Voice of Mongolia” шоунд оролцон жүжиглэхээс гадна чамгүй сайн дуучин гэдгээ нэвтрүүлгийн үзэр харуулаад авсан. 

Харин одоо бол тэрбээр жүжигчин Ундармаагийн шинэ бүтээлийн хамтрагчаар сонгогджээ. "U film" уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл болох "Ангарагаас ирсэн эмэгтэй" 18+ модерн драм жүжиг 5-р сарын 4-17-ны өдрийг хүртэл "АСЕМ ВИЛЛА" гэрт болох аж.

Энэ жүжгийн гол дүр Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.