Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбооноос өнөөдөр  улс орноо ядууруулсан 9 улс төрчийг тэнгэрт мэдүүлнэ гэв. Уг зан үйл нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд, Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо, Монгол бөөгийн Голомт төв, Монгол бөөгийн Дүнгэр төв, Хуйтан тэнгэр бөөгийн төв, Онгодын хөх тамгат бөөгийн төв, Хуагчин удган бөөгийн төв, Шувуут уулын онгод бөөгийн төв, Чононгоо бөөгийн төв, Цагаадай бөөгийн төв, Мөнх тэнгэр өршөө бөөгийн төв, Тэнгэрийн үүд бөөгийн төв, Их хайрхан бөөгийн төв, Хас-Алтай бөөгийн төв, Тэнгэрийн сүлдэр бөөгийн төв, Сутай тайху бөөгийн төв, Сонор сүлд бөөгийн төв, Од-Мөнх бөөгийн төв, Архангай аймгийн бөөгийн төв, Дорнод аймгийн бөөгийн төв, Дархан уул аймгийн бөөгийн төв, Өмнөговь аймгийн бөөгийн төв, Эрдэнэт хотын бөөгийн төв, Тив тэнгэрийн зарлигт Орхоондоо бөөгийн төвүүд хамтран : 

Өндөр дээдсээс өвлөгдөн ирсэн төрөлх газар шороо,уул усыг минь хайрлах хайргүй, харамлах сэтгэлгүй харь цустантай хуйвалдан хувьдаа идсэн,  Улс Монголыг уландаа гишгилсэн, өргөн олныг өлмийдөө гишгилсэн нэр бүхий олгигархуудыг дээд тэнгэрт мэдүүлэн дэргэд лусдад дуулган түмэн олонд сонордуулан хөө хуягтан бүр ХАТУУ ХАРИУ НЭХЭХ ЗАН ҮЙЛ хийнэ гэж зарлалаа.