НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа юм. Тодруулбал, 5.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулж л байгаа бол татвар төлөх ёстой.

Харин энэ хуулийг өнөөдөр зарим байгууллага уландаа гишгэж байгаа бөгөөд нэг нь ачилтын байгууллагууд юм. 

Өнөөдөр ачилтын 16 байгууллага  Нийслэлийн авто замын  хөгжлийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Ачилтын 16 байгууллагын 15 нь хувийн байгууллага, нэг нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах албаных буюу төрийнх.

Хувийн байгууллагуудын хийсэн ачилтын мөнгө нь төрийн санд бус тус байгууллагын дансанд ордог. Харин ашиг олж байгаа ачилтын байгууллагууд ebarimt  өгдөггүй.

Энэ нь НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ хэсгийн 7.4.10-т буруутай үйл ажиллагааны улмаас бусдад хүү, торгууль төлөх гэж заасны дагуу торгуулах “боломжтой” болж байгаа юм.

Тиймээс ebarimt олгохгүй байгаа талаархи мэдээллийг Татварын албаны 1800-1288 утсанд болон харьяа дүүргийн Татварын хэлтэст мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр Зөрчлийн хуулиар 1.5 сая төгрөгөөр торгуулах боломжтой болох юм.

Хулгайч муур шиг хүний машиныг ачдаг байгууллагууд ашиг олж л байгаа бол төрдөө татаасаа өгөх л ёстой. Хэрвээ өгөхгүй төр нь төмөр нүүрээ харуулах учиртай....

Хэрвээ таны машиныг ачсан бол та ebarimt  шаардаж авах учиртайг санаж,