18 жилийн түүхтэй "Монгол хип хоп"-ыг Монголынхоо шоу ертөнцөд шинэ өнгө төрхтэйгөөр мэдрүүлэхийг хүссэн "Iсе Tор" хамтлагийнхан 2014оны 02-р сарын 01 -ний өдрийн 19 цагаас “UB PALACE"- ын “Концертын Их Танхимд" тоглолтоо хийх болсноо өнөөдрийн хэвлэлийн бага хурлаараа зарлалаа.

Тэгвэл энэхүү тоглолт нь тус хамтлагийн хувьд хамгийн сүүлчийнх юм байна.

Монголчуудынхаа баяр цэнгэл, тэмдэглэлт өдрүүдтэй нь хамт байж “Монгол улсын тусгаар тогтнол", түүний түүхэн замналыг урлагийн гоо зүйн өндөр түвшинд ирээдүй хойч үед сурталчилан таниулах зорилготойгоор сар шинийн өдрүүдийг сонгон жил бүр уламжлал болгон энэхүү тоглолтоо зохион байгуулсаар ирсэн билээ.


"Ice top" хамтлаг нь хамгийн анх "Санаа нэг", "Энэ миний хайр" дуунуудаар гараагаа эхэлж олонд танигдсан бөгөөд урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй, Монголын хип хоп хамтлагуудын шилдэгүүдийн нэг билээ. Монголын залуусын сонсох дуртай хит дуунуудын эзэд болж чадсан "Iсе Tор"  хамтлагийн тоглолтонд дуучин Дэлгэрмөрөн,Одноо (Lemons), Gаvаnа, BX, Хулан, Баярцэцэг, Маралжингоо, Заяа, Дөлгөөн, Цэлмүүн, “Digital, “3 охин” хамтлагийнхан оролцоно.


 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан тайз, хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг мэдрүүлэх, 18 жилийн ой давхацсан “ВЕSТ OF IСЕ ТОР" нэртэй энэ удаагийн бие даасан тоглолт залуучууддаа шинэ орчин, шинэ мэдрэмж. гайхамшигт үдшийг бэлэглэх болно.

Сонирхуулахад тоглолтын онцгой зэрэглэл бүхий “VIР Zone"-д хамрагдаснаар тоглолтыг урилагын суудлаас үзэх, "VIР Zone’'-ынхон улаан хивсээр алхан, хамтран зохион байгуулцсан байгууллагуудийн ”Logo” байрласан тусгайлан зассан хананы өмнө “Ice Top” хамтлагтай хамт мэргэжлийн гэрэл зургийн студийн зурагчингаар зургаа татуулан дурсгал болгон авах боломжтой гэнэ. “VIР Zone’‘ 395 хүн хамрагдах боломжтой.



 

Тоглолтын тасалбар: 40’000 төгрөг, “VIР Zone” тасалбар 100‘000 төгрөг 

Тоглолтын тасалбарыг: online аар Еаsу Тiскеt http://www.easyticket.mn/1199 үнэгүй хүргэж үйлчилнэ.

Д.Ана