Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн олны анхаарал татсан “Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин М.Цэрэндолгор шинэ цагийн сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно.

Манайхны ярьдгаар “төрөхийн” дур булаам, эмэгтэйлэг түүнийг “Тютю” кино нээлтээ хийв үү, үгүй юу хаанаас, хэний хэн гэдэг ямар шинэ жүжигчин гараад ирэв хэмээн амтай болгон асууж, сураглаж байсан.Москва хотноо Оросын театр урлагийн академид суралцаж байхдаа зуны амралтаараа анхны кино “Тютю”-даа тоглоод амжсан нь тэр. 

Тэрбээр харин энэ удаад "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэгийн оролцогч болж цэнхэр дэлгэцээр үзэгч олонтой уулзахаар болжээ.