Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны удирдлагууд өчигдөр шуурхай хуралдаж сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар “Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын дарга Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний хувьд соёл урлагийн салбарын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээсэн, баг хамт олныг ахлан багагүй хугацаанд ажилласан билээ.      

   Н.Оргилыг ямар учир шалтгаанаар ажлаалсан чөлөөлсөн талаархи мэдээлэл одоогоор ирээгүй байгаа хэдий ч, түүнийг ажлаа олигтой хийдэггүй нь зэрэгцээ, ажилчдаа хэл амаар доромжилон, хэн дуртайгаа албан тушаалаас нь өөрчилж суудаг гэх мэдээлэл нэг хэсэгтэй л цацагдаж байсан. Түүнчлэн Соёлын яамнаас багагүй мөнгө шамшигдуулсан гэх мэдээллүүд удаа дараа цацагдаж байсан бөгөөд, тэрбум 500 сая төгрөг гаргуулж, аваад түүнийхээ 470 саяар “National Geographic Mongolia” гэдэг нэртэй сэтгүүл гаргасан гэх  нэрийдлээр найз нөхөдтэйгээ нийлж төсвийн мөнгө идэж уусан гэх,  мөн “Улаанбаатарын кино өдрүүд” наадамд зориулан ССАЖЯ-наас 250 сая төгрөг зарцуулна гэж гаргуулж авсан боловч зориулалтын дагуу зарцуулалгүй хувьдаа ашигласан гэх, дээрхи олон асуудлаас болж түүнийг ажлаас нь чөлөөлсөн үү?, эсвэл төсвийн мөнгийг шамшигдуулхаас илүүтэйгээр төрийн үүрэгт ажлаа олигтой хийж чадсангүй юу?, ямартай ч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.