Боловсрол телевизийн зохион байгуулдаг "Яг түүн шиг" шоу тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарын оролцогчид бүгд шахуу ил болоод байгаа. 

Энэ удаад урлаг соёлын салбарын залуу уран бүтээлчид голдуу өрсөлдөж байгаа бөгөөд энэ дундаас насны хувьд арай ахимаг нь "Sweetymotion" хамтлагийн гишүүн Г.Сүндэрмаа билээ. Урлагийн ажлынхаа хажуугаар гэр бүлийн эзэгтэй болсон ч завгүй ээж болж, түүнчлэн спортод хорхойсон спортлог нэгэн болсон. Тэрбээр өөрийн туршлагад тулгуурлан турж гоолиг болох хүсэлтэй эмэгтэйчүүдэд зориулан бие чийрэгжүүлэх дасгалын ном хүртэл гаргаад амжсан. Тэгвэл энэ удаад түүний дүрд хэрхэн хувирах вэ гэдгийг шоунаас харж болно.