...Энэ борооны дараа солонго чи татах уу

Хүрч амжаагүй байхад дахин замхран одох уу

Заавал чамайг бараан үүлэн дундаас хайх уу

Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү

хэмээх үгтэй хайрыг замхран одох солонготой зүйрлэсэн “Хүрч чадахгүй” дуугаараа үзэгчдийн сэтгэлд ойртсон “Пипс” хамтлагийн гитарчин Чойжоо буюу Б.Чойжилсүрэнг амьд хөгжим сонирхдог фэнүүд нь илүү танина. Мөн "UBS Video Awards 2013"-аас шилдгийн шилдэг клипний эзэн болсноор нь андахгүй. 

Тэрбээр есдүгээр ангиасаа сургуулиа орхижээ. Учир нь "хүссэнээ хийгээд, дуртай юмаараа амжилт олох нь миний зорилго. Надад дуу хөгжмөөс өөр чадах зүйл байхгүй" хэмээн ярьж байсан удаатай.  Түүний хувьд өөрийгөө сайн илэрхийлж чаддаг зүйл нь  гитарт гэдэг. 

Кино урлагт хүч үзэн "Тэртээх ертөнцийн хөгжимчин" гэх хайр дурлалын романтик кинонд дүр бүтээжээ. Энэхүү кинонд ямар дүр бүтээснээ одоогоор ихэд нууцалж байна.

Уг кино нь хоёрдугаар сарын 14-нд "гэгээн хайрын өдөр" нээлтээ хийх юм.

Д.Ана