​МАЯАЧУУДЫН ҮСАН БОЛОР ГАВЛЫН ЯСНЫ НУУЦ 19 дүгээр зуунд, Европт маяа хүний болор толгойн ясны тухай нэгэн домог тархаж эхэлсэн байна.

1927 онд Английн эрсдэлийн эрэлч Мишел нэг хайгуулын анги зохион байгуулж, болор толгойн яс олсон байлаа. Энэ болор толгойн ясны урт нь 17 см, өргөн болон өндөр нь тус бүрий 12 cм, жин нь 5 кг байжээ. Түүнийг нэг бүхэл бүтэн болроор бүтээсэн агаад насанд хүрсэн эмэгтэй хүний толгойн хэвээр сийлэн хийсэн байжээ. Хийц байдал нь машид уран нарийн, хамрын ясыг гурван хэсэг болрыг нийлүүлж хийсэн, хоёр нүдний ухархайд хоёр бөөрөнхий хэлбэртэй болор суулгасан, духны доод хэсгийг толгойн бүрхүүл ясны хэсэгтэй нийлүүлж салгаж болдог бөгөөд бүтэц нийлэмж нь ер бусын нарийн нийцтэй ажээ. Жигтэй сонин ур хийц Маяачуудын эртний домгоор бол, энэ болор толгойн яс нь маш гайхалтай эрч хүчтэй, түүгээр маяагийн бурханы сүмд бурханыг дуудаж мэргэ төлөг тавьдаг, өнөөгөөс 1000 жилийн өмнөх түүхтэй гэнэ. Мэргэжилтнүүд толгойн ясны гадаргуу болон дотор талын бүтцийг судалж үзээд үнэхээр маяачуудын үеэс үлдэж ирсэн эд өлөг байна гэж үзсэн байна. Энэ болор толгой нь гайхалтай сайхан үрж сийлсэн, гадаад төрх нь хүний гавлын ястай маш адилхан төдийгүй, дотоод бүтэц нь хүний гавлын ясны бүтэцтэй яв цав

 тохирч байдаг ажээ. Түүнийг урласан уран сайхны түвшин үнэхээр өндөр, хадгалж тавьсан доод суурийн толь болон нүдний ухархайн доторхи гараар үрж сийлсэн тунгаамал болор шилэн эд нь нийлэн хоршиж нүд гялбам гэрэл цацруулж байдаг гэнэ. Орчин цагийн оптикийн судлал нь 17 дугаар зуунд үүсч гарсан бөгөөд харин хүн төрөлхтөн өөрийнхөө араг ясны бүтцийг жинхэнэ нарийн тодорхой таньж мэдсэн нь 18 дугаар зуунд задлангийн ухаан хөгжиж гарч ирснээс хожуу үеийн хэрэг явдал билээ. Гэтэл энэхүү болор толгойн ясыг хүний биеийн араг ясны бүтэц болон оптикийн учир начрыг бүрэн дүүрэн ойлгож мэдсэний үндсэн дээр сийлэн бүтээсэн болохоор судлаачдын арга аашийг барж байдаг ажээ. Ширүүн маргаан мэтгэлцээн Түүнээс хойш археологч эрдэмтэд судалгаа хийсээр эртний маяачууд усан болроор эдлэл сийлж бүтээдэг ёс заншил гэж ерөөс байгаагүй, тэр бүү хэл маяачуудын аж терлийн салаа салбарт болрын уурхай булагдас гэж юм угаас гараагүй, харин ацтекчууд болохоор гавлын яс сийлэн бүтээдэг заншилтай байсныг олж тогтоосон байдаг.

Үүнийг үндэслэн зарим эрдэмтэн үзэхдээ, болор толгойн яс гэгч нь ацтекчуудын бүтээсэн зүйл, тэр ч байтугай цаг хугацааны хувьд колончлолын эрин цагаас өмнөх үед холбогдохгүй юм гэдэг байна. Мэргэжилтнүүд болор гавлыг нягтлан үзээд болор толгойн ясны шүд механик үрэлтийн ул мертэй, тэр байтугай толгойн ясны хацрын хоёр хонхрыг орчин цагийн механик багажаар өрөмдеж гаргасан гэж бат ноттойгоор өгүүлсэн байна. Маяагийн соёлыг судалдаг мэргэжилтэн Ханменд энэхүү болор толгойн яс нь задлангийн ухааны тал дээр маш зөв нийцтэй, бүр барууныхан шинжлэх ухааны эрин үе рүү орсны дараа үеийн эд шиг, тун магадгүй16-18 дугаар зууны үед үхсэн хүний дурсгал болгосон зүйл байж мэднэ гэж үзсэн байна. Эрдэмтэд бас модны давирхайгаар болор гавлын ясанд загвар бүтээж үзээд, түүнээс нүдний ухархай, шүд болон гавлын бүрхүүлийн хэсэгтээ нарийн эрэгдсэн ул мөртэй байсныг олж үзэж болох байсан бөгөөд энэхүү болор сийлбэрийг араа шүдтэй багаж хэрэгслээр зүсэж үрсэн болох нь маш илэрхий байжээ. Хэрэг учир үнэндээ ямар байсан бол?

Зарим нь итгэж, зарим нь үнэмшдэггүй, ер нэг тийм нууц зүйл гэдэг бөгөөд цагийн урсгалд цаашилсаар байх биз ээ.

Тайлбар: Гайхалтай болор толгойн яс Болор толгойн яс жигтэй хачин өнгө гэрэл цацруулаад зогсохгүй бас дуу гаргадаг нь хүмүүст янз бүрийн өөр өөр мэдрэмж төрүүлдэг ажээ.