Ким Кардашианыг дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг олны танил бүсгүйчүүдийн нэг. Олон салбарт өөрийгөө зар сурталчилгаанд хамруулсан тэрбээр энэ удаад үнэртэй ус буюу сүрчигний салбарт хүч үзэхээр болжээ. 

"KKW Body" нэртэй гарах сүрчигний сав буюу шилэн лонхыг Ким Кардашианы биеийн галбираар хийх болжээ. Ингэхийн тулд түүний бие дээр цавуугаар бүрж биеийн хэлбэрийг нь гарган авсан бөгөөд энэ үйл явцийн зургийг тэрбээр өөрийн инстаграммдаа оруулсан байна. Сүрчигний сав 100 мл багтаамжтай ба зөвхөн шилэн лонх хийх зардал нь 60 доллар аж.