Сайн байна уу хүмүүсээ. 40 гарсан насандаа ийм юм бичээд сууж байгаадаа өөртөө гутарч л байна. Гэхдээ хүүхдүүдээ бодоод чимээгүй л уйлж, хүчээр инээмсэглэж байна даа.

Би нөхөртэйгөө ханилаад хэдийнээ 20 жил болжээ. Манайх гурван хүү нэг охинтой сайхан л гэр бүл. Том маань удахгүй нөхөр бид хоёрыг эмээ өвөө болгох гэж байгаа. Бага охин маань 37-ны жил дээр гарсан болохоор эрхээрээ хатсан 1-р ангийн  охин бий.  Дунд хоёр маань шилжилтын насны эмзэг дээрээ байгаа хөвгүүд.

Уг нь саяхныг хүртэл амьдрал маань асуудалгүй сайхан л байлаа. Тэгсэн нөхөр маань 30 гаран насны нэг хүүхэдтэй хүүхэнтэй явалдаад байгаа юм байна. Надад болохоор хөдөө гадаа томилолт гэж хэлдэг ч тэр хүүхэн рүү л явдаг байж. Тэрийг нь би гадарлаж байсан ч өчигдөр ажлаасаа чөлөө авч байгаад бүүр дагаж яваад мэдлээ.

Хүүхдүүдээ бодоод явж байгаад эргээд ирнэ дээ гэж бодсон ч үнэхээр сэтгэл нь цаашаа л болсон юм байна. Намайг хайрлаж хардаг байсан тэр харцаар нууц амрагаа харж байгааг нь хараад л гол зураад л явчихсан.

Манай хүн дөрвөн хүүхдээ бодоод л хамт байгаа бололтой. Би одоо мэдээгүй юм шиг царайлж байгаад сэтгэлийг нь наашаа урвуулах ая талын юм боддог юм уу даа л гэж бодож байна. Ямар арга чарга хэрэглэх үү? Бүүр гомдол төрөөд байгаа ч гэсэн инээгээд л өчигдөр угтсан.  Хоол цайг нь хийж өгчихөөд ядраад байна гээд эрт орондоо ороод хэд гээд унтах нь уу? гээд харсан чинь 1 өнгөртөл  зурагт үзэнгээ смс бичээд байсан. Одоо унтаж л байна.

Яавал дээр юм болдоо...