​Би одоо 30 настай. Саяхан энэ сайтыг олж уншлаа. Олон төрлийн сонирхол, олон төрлийн шүүмжийг олж уншлаа. Та бүхнээс нэгэн зүйлийг асуух гэсэн юм.

Үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй. Доромжилсон үг хэллэг нэг их сонсохыг хүсэхгүй байна. Би 3 жилийн өмнө осолд орж нуруу нугасны гэмтэлтэй болсон юм. 7 сар эмнэлэгт хэвтлээ. Байнгын хэвтрийн дэглэмд байсан. Одоо хуучнаа бодвол хамаагүй дээр тэргэнцэр дээр суудаг болсон. Хүүхдүүд маань жоохон байдаг. Эхнэр маань худалдааны ажил эрхэлдэг. Тэр маань намайг 3 жил нэгч өдөр гомтгоогүй сайхан сэтгэлтэй байнгын асаргаандаа байлгадаг. Өөрийг нь бодохоор залуу хүний хувьд би өөрөө өрөвдөөд байх юм. Сайхан сексийг мэдрүүлэх юмсан гэж их бодох юм. Сексийн хамтрагчтай бол гэж хэлэх гээд л зүрх хүрэхгүй юм. Яаж хэлвэл хүлээн авах болоо шал дэмий гомдоочих юм болов уу сэтгэгдлээ бичээрэй. Өөрийнх нь амьдралд иймэрхүү юм тохиолдож байсан хүн байвал баримттай бичвэл сайн байна…