Өнгөрсөн амралтын өдрөөр гарсан "Яг түүн шиг" шоуны оролцогчид нэлээд ширүүн өрсөлдөөнтэй болов. Тус нэвтрүүлэг эхлээд хоёр дугаар л явж байгаа ч үзэгчид дугаар бүрийн дараа шүүмжлэл бий болгох боллоо. 

Үүний нэг нь жүжигчин Тэмка буюу Тэмүүжинтэй холбоотой ярианууд юм.  "Жүжигчин юм чинь гэдэг өгүүлбэрүүд сонин санагдах юм. "Яах гэж анхнаасаа жүжигчдийг оруулдаг байна аа" гэж Х-ТҮЦ продакшний жүжигчин Н.Онон өөрийн сэтгэгдэлээ хэлж мэргэжил нэгт дүүгээ өмөөрчээ.