"Хувьсал" продакшний жүжигчин А.Ганчимэг нэгэн хэсэг үзэгч олонтой цэнхэр дэлгэцээр нэлээд их учирч байсан ч сүүлийн нэг жил гаруй хугацаанд нам жим байгаа.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд дурлалт хосуудын дүр бүтээж, улмаар хайр сэтгэлийн харилцаагаа хамтын амьдрал болгосон жүжигчид бол Б.Энхтүвшин, А.Ганчимэг нар хөөрхөн охинтой болсон ч тэдний амьдрал хоёр тийш болсон гэж ярьдаг.

Хөл хүндтэй байхад нь хаяж одсон залууг хүүхдээ санаад ирэхэд нь уулзуулах хүсэл байгаагүй гэдгээ жүжигчин бүсгүй ч хүлээн зөвшөөрсөн билээ. Харин жүжигчин бүсгүй бяцхан охиноо олны хараанаас ихэд нуудаг байсан ч сүүлийн үед охиноороо гоёх болсныг түүнийг инстаграм хуудаснаас харж болно. Охин ч том болж ээжийнхээ зургийг хүртэл авч өгөх болж, нэгэн ёсондоо ээж охин хоёр тун сайн хамтрагч болжээ.