Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Энэ xvpлaap Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан түүний оронд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн Ш.Солонгыг томиллоо. Олноо “сугардаггүй Сугар’’ гэх гуншинг өөрийнхөө овог нэр болгочихсон түүнийг дахин ҮХЦ-ийн гишүүнээр томилогдох вий гэсэн “айдас" хуулийнхны дунд байсан гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болохгүй байх.

Өөрөөр хэлбэл, Д.Сугар гэдэг хүн Монгол Улсын хууль цаазаас давсан эрх ямба эдэлдэг нь ямар учиртай вэ. Яагаад төрийн томоохон албан тушаалуудыг дамжиж, нэгээс нөгөө рүү нь шилждэг хэрэг вэ гэх асуулт үнэндээ ямар ч хариултгүйгээр явж ирсэн.

Тэгвэл одоо түүний нэр холбогддог олон хэргүүдийн үнэн, худал дэнслэгдэж Д.Сугар үнэхээр гэмт хэрэг хийсэн үү гэдгийг хуулийнхан эцэслэхээр болж байна. Тодруулбал, түүнийг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөн тохиолдолд АТГ, ЭЦГ зэрэг хуулийн байгууллагынхан доор, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг нь шалгах болно хэмээн хэлж байсан. Ийн хэлэхийн учир нь 2013 оноос хойш хууль хяналтын байгууллагынхан түүнийг МИАТ-ийн хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн ч Цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болж, хэргийг түдгэлзүүлээд байсан юм.

Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос таван ч удаа Үндсэн хуулийн Цэцэд тавьж байсан боловч хүлээж аваагүй билээ. Уг нь мөрдөн байцаагчид өөрсдийн зүгээс шаардлагатай бүх л үйл ажиллагааг явуулж, Д.Сугараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагаа л үлдээд байсан ч ҮХЦ-ийн гишүүний халдашгүй эрхээ бамбай болгож МИАТ-ийн гэх тодотголтой хэргээс ял~завшин үлдсэн юм.

Харин түүнтэй холбоотой хамгийн сүүлд гарсан дуулиан нь олны анхаарлын төвд одоо ч байсаар байна. Энэ нь “Хадгаламж” банкны хувьчлал, “Жаст” группийн удирдлагатай холбоотой асуудал юм. Тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулсан ашиглаж хууль бусаар мөнгө угаасан, завшсан гэх хэрэгт нэр холбогдсон. Гэхдээ энэ асуудлыг хуулийнхан хараахан эцэслээгүй байгаа билээ.

Тухайлбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү нь ӨАБНУ-ын Стандарт банкнаас 109 сая ам.долларыг гурван үе шаттайгаар зээлж авахдаа Монголын төрийн өмчит улсын үйлдвэр болох “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан. Энэхүү дуулианд нь дээрх эрхмийн нэр холбогдож, УИХ-ын гишүүд ч түүнийг "ҮХЦ-ийн гишүүнээс нь яаралтай чөлөөлж энэ хэрэгт шалга” хэмээн удаа дараа шаардсаны хүчинд өнөөгийн томилгоог хийсэн бололтой.

Тэгэхээр өдгөө Д.Сугар жирийн иргэн болж аль ч хуулийн байгууллага түүнийг шалгахад асуудалгүй болчихлоо. Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө "Жаст”-ын хэрэгт би хамаагүй” хэмээн онцгойлон өгүүлсэн байсан.

Гэтэл үүнтэй зэрэгцээд зарим нэг эх сурвалжийн зүгээс Д.Сугартай холбоотой хэргийг прокурорын байгууллага хаасан хэмээн ярьж байсан. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн “Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусахаар АТГ-т хандаж шалгуулна, Түүнтэй холбогдох зарим нэг хэргийг нь прокурор хаасан юм билээ.

Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ч хандана хэмээн мэдэгдэж байсан билээ. Ямартай ч иргэн хэмээх тодотголтой болсон Д.Сугарт иргэний зориг байвал сайн дураараа хуулийн байгууллагад очиж олон жил яригдсан уг асуудлыг эцэслэн шийдүүлэх боломжтой болчихлоо гэсэн үг.

Нэр хугарахаар яс хугар гэдэг сэн. Хуудуутай, хууль бус үйлдэл болгонд олон жил нэр холбогдсон тэрбээр одоо л аав ээжээс өгсөн Д.Сугар гэх нэрийг цэвэрлэх бүрэн боломж гарч ирлээ.

 

P.Төгс

Эх сурвалж: "Өглөөний сонин"