Анх "Х-ТҮЦ" продакшнээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч одоо бол бие даан уран бүтээлд оролцох болсон жүжигчин А.Туяагийн хувьд "Single Ladies" кинонд тоглосон дүрээс өөр айхтар уран бүтээл байхгүй гэж хэлж болно.

Нэгэн хэсэг ганц бие хэмээн зарласнаар олон эрийг араасаа дагуулж байсан бүсгүй олон нийтийн цахим сайтуудад ихээхэн идэвхтэй нэгэн. Бараг л өдөр бүрийн хийсэн зүйлээ зургаараа тайлагнадаг байсан ч өнгөрсөн оноос идэвх нь буурч харин хайрын баланд мансуурч байгаагаа цухас дурдах болсон.

Тэгвэл түүнийг хайранд умбуулдаг залуугийн талаар зарим нэг ярианууд гарах болжээ. Тэрбээр хайр сэтгэлийн холбоотой залуу нь хөтлөгч Анхбаяр буюу Анхаагийн найз гэх шуум тарсан байна. Хосын хооронд зуучилж танилцуулсан Анхаагийн нууцлаг найз харин хэн гээч залуу болох нь удахгүй ил болох буй заа. 

Эрчүүдийн “Хүсэмжит” бүсгүйчүүдийг тодруулахад тэргүүн эгнээнд бичигддэг жүжигчин А.Туяа сүүлийн үед төрөл арилжсан мэт өөрчлөгдөж хайрын баланд мансуурах болсон тухай жиг жуг гэлцэх болсон билээ. Өөрийн цахим хуудсааухаарлын, хайрын постуудаар дүүргэж, энд тэнд зугаалж яваа зургаа нийтлэх болсон А.Туяаг хэн ингэтэл нь өөрчилж чадав аа гэдэг оньсого мэт байгаа юм. Харин албан бус мэдээллээр түүнийг хөтлөгч Анхбаярын сайн найзтай амрагийн холбоотой болсон гэх ба Анхааг тэдний хайрын зуучаар тодруулаад байгаа юм байна. Ийнхүү сайхан бүсгүй А.Туяа тун удахгүй хадамд гарч, бүүвэйн дуу аялах нь дамжиггүй болжээ.