Дэлхийн аварга Д.Сумъяа өчигдөр хуримаа хийж Монгол Улсад нэгэн айл өрх албан ёсоор бүртгүүлэн тамирчин бүсгүй маань албан ёсоор айлын эзэгтэй болжээ. “Сумъяагийн минь гуйлга ирчихсэн. Ирэхээр нь өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ ээ” хэмээн түүний ээж Ц.Дэлгэрмаа өнгөрсөн онд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьж байсныг уншигч олон мэдэж байгаа байх. 

Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумъяагийн найз залуу нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн харцага Х.Цогтгэрэл. Тэрбээр энэ жил аймгийнхаа наадамд түрүүлж арслан болжээ. Түүнчлэн Туркийн Самсун, БНХАУ-ын Чиндаогийн гран при тэмцээнээс -100 кг мөнгө, хүрэл медаль хүртэж байсан аж.