Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа сэтгүүлч асуулт асуухад "Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудаг юм бэ" гэж загнасан билээ.

Тухайн үед прокурорын хэлсэн үгийг олон нийт янз бүрээр л тайлбарлаж байсан. Хамгийн үнэнд ойртсон дүгнэлт бол сэтгүүлч оновчтой, тодорхой асуулт асуух ёстой гэсэн зарчмаа барилгүй мэргэжлийн алдаа гаргаж, прокурор төрийн албан хаагчид байх ёсгүй авир гаргаж ёс зүйн алдаа гаргасан гэдэг дүгнэлт.

Гэхдээ сэтгүүлчид олны өмнө ил гараад байдаггүй прокурорын эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг ашиглан олон асуулт асууж, хариулт авах гэж оролдсон нь үнэн.  

Харин сэтгүүлчийг загнасан гэх түүнийг прокурорын байгууллагаас сэтгүүлчийг загнаж зандарсан, ажлын алдаа гаргасан У.Эрдэнэтуяа прокурорт гурван сарын цалингийн 20 хувиар торгох шийтгэл оноосон байна.