Дуучин Болд анх удаагаа дуугаа зөв дууллаа гэх яриа өнгөрсөн амралтын өдрөөр тарсан билээ. Учир юу гэвэл түүний 2005 онд гаргасан "Хайрын хүч" цомогт багтсан "Зөвхөн  чам руу" дууны эхэнд 

Чамайг би явсны дараа
Хичнээн ихээр хайрлав даа
хэмээн дуулдаг бөгөөд энэ үгнээс яг хэн нь явсан юм бэ гэж уг дуунд дуртай сонсогчид олон жил ярьсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр блсон Voice of Mongolia шоуны үеэр дуучин Болд өөрийн бэлтгэсэн оролцогч Ариунжаргалын хамтаар энэ дуугаа дуулсан. Харин энэ шоуны үеэр дуулах даа :

Чамайг явсны дараа би 

Хичнээн ихээр хайрлав даа гэж дууны үгээ засан дуулсан юм. Түүнчлэн өөрийн цахим хуудаснаа "Хэн нь явсныг эрх биш одоо ойлгох байлгүйдээ" гэж бичсэн байв. Ямартаа ч тэрбээр ч алдаагаа ингэж зассан байна.