Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хохирол ихтэй хулгайлах гэмт хэргийг тус цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, 2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгийн үнэтэй, алтаар бүрсэн эмээл, 2018 оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-ийн гэрээс 60 орчим сая төгрөгийн алт мөнгөн эдлэл алдагдсан хэргүүдийг тус хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Тиймээс иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байж, урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.