Нөхөр бид хоёр сая нэг хэсэг үнэхээр салах дээрээ тултлаа маргалдаж, сар гаран тусдаа амьдарсан юмаа. Энэ хугацаанд нөхөр ууж идэж яваад байгаа сураг дуулдсан л даа. Би ч хүүхдүүд байгаа юм чинь салахгүй нь тодорхой өөрөө явж байгаад ирнэ биз гэж бодоод нэг их тоогоогүй юм.

Тэгсэн тусдаа байх хугацаандаа 1-2 хүүхэнтэй орооцолдсон байна лээ. Би тэрийг нь эргэж нийлсэн хойноо мэдсэн. Яасан гэсэн нөхрийн чинь нууц амраг нь байнаа гээд охин залгаж байнаа. Тэгээд нөхөртэй чинь явдаг байсан, өөрөөс чинь салсан гэж бодсон. Чамтай эргэж нийлээд намайг залгахаар авахаа болилоо. Би жирэмсэн юм шиг байна гээд элдвээр ярих болсон. Одоо ч залгасаар л байгаа. 

Тэр хүүхний ачаар ч гэх юм уу нөхрөө сайн буулгаж авсан л даа. Гэхдээ л сэтгэлд аймаар сэвтэй байгаа. Тэр сэвийг тэр охин өдөр болгон шахуу хөндөөд залгаад байнаа болохоор тэр   охиных нь дугаарыг нь блоколлоо. Нөхөр ч блоклов. Тэгсэн өөр дугаараас залгаад элдэв юм яриад байга хүнийг яах вэ?

Ичих булчирхай, санаа зовох гэсэн юм байдаггүй юм байх даа? Нөхөр бүүр аргаа бараад би дахиж огт уулзаагүй, өөрөө залгаад байгаа гэсэн л дээ. Яаж энэ охиныг залгахыг нь болиулах уу? Ингээд залгад байвал арай гэж уучилсан би дахиж уучилж чадахгйү энэ амьдралаа нураачих гээд байх шиг яах вэ?