"Man awards 2013" ерөнхий зохион байгуулагч "Жинхэнэ эрчүүдийн клуб" сэтгүүл ажиллаж, Нийгмийн онцлох есөн салбараас шилдэг таван эрэгтэйг нэр дэвшүүлж, олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн салбар бүрээс нэг эрэгтэйг "Оны шилдэг эрэгтэй"-ээр өргөмжилсөн юм.

Энэхүү наадамд 45 залуу нэр дэвшиж 2013 оны шилдэг эрэгтэйчүүдээр:
 “Man awards 2013” оны шилдэг эрэгтэй “Бизнесмэн”  Р.Ганболд
 “Man awards 2013” оны шилдэг эрэгтэй “Хуульч” П.Алтангэрэл
 “Man awards 2013” оны шилдэг эрэгтэй “Уран бүтээлч” С.Жавхлан
 “Man awards 2013” оны шилдэг эрэгтэй “Эмч” М.Түмэннасан
 “Man awards 2013” оны “Хэвлэл мэдээллийн алба”-ны шилдэг эрэгтэй А.Бүрэнбаатар
 “Man awards 2013” оны шилдэг эрэгтэй “Тамирчин” С.Мандахнаран
 “Man awards 2013” оны шилдэг эрэгтэй “Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэн” Ч.Ганжавхлан
 “Man awards 2013” оны шилдэг эрэгтэй “Эрдэмтэн” Л.Баяржаргал
 “Man awards 2013” оны шилдэг эрэгтэй “Улстөрч” С.Ганбаатар нар тодорчээ.

 

Д.Ана