Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо тус аймагт болсон ИТХ-ын дахин сонгуулийн дүн мэдээ болон сонгуультай холбоотой бусад бичиг баримтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр хүлээлгэн өгөв.

2014 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр болсон  дахин сонгуульд оролцохоор 35187 сонгогч бүртгэгдсэнээс 19199 сонгогч буюу нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 54,56 хувь нь саналаа өгсөн байна.

 Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум, Есөнбулаг сумын Баяншанд багийн нийт 5480 сонгогч багт нэр дэвшсэн 18 нэр дэвшигчдийн төлөө, нийт аймгийн хэмжээнд 19199 сонгогч Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт намын төлөө саналаа өгчээ.

Гурван намаас 15 хүн, бие дааж 3 хүн тус тус нэр дэвшигчээр бүртгүүлэн саналын хуудсанд бичигдсэнээс Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Хурцгэрэл, Д.Чинзориг, Д.Даваадорж, Р.Лхагвадорж, Б.Алтангэрэл нар сонгогджээ.

Түүнчлэн санал хураалтаар МАН 36,75%, АН 49,41%, МАХН 13,18%-ийн санал авсанд хувь тэнцүүлэх тогтолцоогоор 12 суудлыг хуваарилахад Монгол Ардын Нам 4 суудал, Ардчилсан Нам 6 суудал, Монгол Ардын Хувьсгалт нам 2 суудал тус тус авсан байна.

Говь-алтай аймгийн Сонгуулийн хороо  2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж дахин сонгуулийн санал хураалтын дүнг хэлэлцээд холбогдох тогтоолоороо түүнийг баталгаажуулсан