Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж нар Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод ”Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-т уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэнуг  хуулийн төслийг боловсруулжээ.

Шилэн дансны тухай хуулийг баталснаар төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.