Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 удаагийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Чиндао хотод болж өндөрлөлөө. Дээд хэмжээний уулзалтад оролцсон төрийн тэргүүн нар 17 баримт бичиг баталсан байна.

Үүний дотор ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны найрсаг хөрш, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны заалтыг хэрэгжүүлэх хүрээнд 2018-2022 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай Төрийн тэргүүн нарын зөвлөлийн шийдвэр, 2019-2021 онд терроризм, салан тусгаарлах болон хэт давруу үзэлтэй тэмцэх талаархи гишүүн орнуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай баримт бичиг багтжээ. Монгол Упсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хуралдаанд оролцож үг хэлэхдээ :

"Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлийг хамрах болсноор хамтын ажиллагааны механизм, эрх зүйн үндэс нь зохих түвшинд бүрдсэн, бүс нутгийн олон улсын байгууллага болон төлөвшиж байна гэж Монгол Улс үздэг. 2017 онд Энэтхэг, Пакистан улсууд бүрэн эрхт гишүүнээр элссэнээр ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ, оролцоог улам тэлж бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинаа нэр хүнд, нөлөө нь өсөж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн бопон бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд манай улс баяртай байна.Цаашид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зохион байгуулалтын хувьд улам бэхжиж, үйл ажиллагаа нь төгөлдөршиж, оролцогч орнуудын хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг  эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байна. ОХУ, БНХАУ болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал юм. Бид Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад ид эвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг. Тийм ч учраас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг Монгол Улс тус бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгч 2004 онд ажиглагчийн статустай болсон үеэсээ тус байгууллагын уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч, түнш орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх чиглэлд Монгол Улс онцгой ач холбогдол өгч, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил дэвшилд хувь  нэмэр оруулахын төлөө гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудтай  идэвхтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байна. ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг юуны  өмнө эдийн ззсгийн бодит  агуулгаар баяжуулж, бүс а нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг хамтран шийдвэрлэх нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг шийдвэрлэх суурь нөхцөл юм. Монгол Улс тус байгууллагын орнуудтай хамтран эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж байна. Мөн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг салбарт Та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна. Энэхүү зорилтыг удирдлага болгон Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна" гэж онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын эдийн засгийн чуулган 2018" форумын үеэр ч "Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад шат ахиулах байр сууриа илэрхийлж байсан. ШХАБ-ын гишүүнээр элсэх эсэх асуудлаар нийтийг хамарсан хэлэлцүүлэг нэлээдгүй ернөж байна.

 

ШХАБ гэж ямар түүхтэй байгууллага вэ?

 

"Шанхайн тав" нэрээр хилийн асуудал шийдвэрлэх, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх зорилгоор ШХАБ анх байгуулагджээ. 1996 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д төрийн айлчлал хийж айлчлалын үеэр хоёр талын болон олон улсын чухал асуудлаар хоёр орны нийтлэг байр суурийг тусгасан хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байдаг. Тус айлчлалын үеэр Казахстан, Кыргызстан, Тажикистан улсуудын Төрийн тэргүүнийг Шанхай хотноо урьж, Орос, Хятадын Терийн тэргүүн нар оролцон Шанхайн хэлэлцээрт гарын үсэг зурснаар "Шанхайн тав" нэрлэгдсэн байна. 1998 онд Казахстаны Алма-ата, 1999 онд Киргизийн Бишкек, 2000 онд Тажикистаны Душанбе хотуудад тус тус дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулснаар олон улсын шинэ байгууллага үүсч 2001 онд Узбекистан нэмэгдэж орсноор ШХАБ хэмээх бүс нутгийн нэгдэл бий болсон түүхтэй. Тус байгууллагын гол зорилго нь гишүүн улсуудыг нэгтгэж байгаа өргөн уудам орон зайд аюулгүй байдлыг бэхжүүлж алан хядах ажиллагаа, мансууруулах бодисын суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй хэлбэрэлтгүй  тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал ажээ. 2017 онд тус байгууллагад Энэтхэг, Пакистан нэгдэн орсноор нийт нутаг дэвсгэр нь 30 сая хавтгай дөрвөлжин километр буюу Евроазийн бүх нутгийн 60 хувийг эзэлж байна. Монгол, ОХУ, БИХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг 2014 онд Душанбед, 2015 онд Уфад хийж, улмаар 2016 онд Ташкент хотноо Монгол-Орос-Хятадыг дамнасан "Эдийн засгийн коридор" байгуулах хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 32 төслийн 10 гаруйн зам тээврийн дэд бүтцийн төслүүд юм.Мөн ОХУ болон БНХАУ-ын хоорондын бараа эргэлтийг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцож буй. Энэ утгаараа Монгол Улсын хувьд Евразийг холбосон хамгийн том гүүр болох боломж байгаа.

 

ШХАБ-ын гишүүн орнуудын ДНБ 2016 онд 17 их наяд ам.доллараар хэмжигдэж байв. Энэ нь дэлхийн нийт эдийн засгийг дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин "ШХАБ амьжиргааны болон хамтын ажиллагааны асар их хөдөлгөх хүчтэй байгаагийн учир нь "Шанхайн үзэл баримтпал"-ын дагуу, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцсөн, олон ургальч соёл иргэншлийг хүндэтгэн, хамтдаа хөгжих арга замыг эрэлхийлэхийг зорьсонд байгаа юм. Энэ нь хуучин үзэл баримтлалыг даван туулж , олон улсын харилцааны шинэ хуудсыг нээснээс гадна олон улсын хамтын нийгэмлэгт өдөр ирэх тусам хүлээн зөвшөөрөгдөж байна. Эдийн засгийн даяаршил, бүс нутгийн Интегралчлал бол өнөөгийн чиг хандлага юм. ДХБ-ын дүрэм тоггоолын нэр хүнд, хүчин төгөлдөр байдлыг хамгаалж, худалдааны олон талт механизмыг бэхжүүлнэ. Талууд харилцан ашигтай, хамтдаа ашиг олох зарчмыг үргэлж баримтлан, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа, стратегийн уялдаа холбоогоо нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, дэд бүтцийн холболт, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлан, бүс нутгийг уялдаатай хөгжүүлж, бүс нутгийн ард түмэнд үр шимийг нь хүртээн, дэлхийн эдийн засгийн хөгжилд хүчээ нэмэрлэх хэрэггэй" гэж Чиндаогийн дээд уулзалтад онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын нутаг дэвсгэрийг холбосон олон улсын дэд бүтцийн сүлжээ буюу авто зам, агаарын нислэгийн зам бопон төмөр замын шугамуудыг бий болгох санаачилга гаргаад байгаа. Энэ хүрээнд Орос- Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

Э.Болор