Манай Улсын үндэсний сагсан бөмбөгийн баг тамирчид энэ сарын 8-12-нд Филиппин Улсын Манила хотод болж буй ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сербийн багтай шилдэг дөрөвт үлдэхийн төлөө тоглосон ч ялагдал хүлээлээ.

Манай 3х3 үндэсний шигшээ баг ОХУ, Бразил Филиппин, Канадын багтай тэмцээний “С” хэсэгт багтсан. Шигшээ багийн тамирчид өчигдөр Бразил, ОХУ, Филиппин Улсын багийг хожиж хэсгээс гарах болзлоо хангасан бол дөнгөж сая Сербийн багтай тоглож, 21:8 онооны харьцаагаар ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Анх удаа олимпийн төрлийн багийн спортоор ДАШТ-д өрсөлдсөн манай баг тамирчид энэ сарын 15-нд эх орондоо ирнэ.

 

Ж.Болор

Эх сурвалж: Монцамэ агентлаг