Нөхөр бид хоёр хамт амьдраад дөрвөн жил болж байна. Эхний жил ханатлаа эрхлээд сайхан байсан л даа.  Тэгээд том хүү төрлөө, удалгүй бага хүү төрлөө. Одоо нөхөр том хүүгээ өвөртлөөд, би бага хүүгээ өвөртлөөд унтдаг.

Тэгсэн хүмүүсийн ярих нь гэр бүлийн хоёр хүн тусдаа унтахаар харилцаа нь хөрдөг гэх юм. Нээрээ тэгдэг юм болов уу?

Хоёр хүүхдээ цуг унтуулах гэхээр том нь тонгочоод багыгаа орноос унагачих гээд байх юмаа.  Нөхөртэй хааяа цуг унтах гэхээр цаашаа цаашаа халууцаад байна гээд тусдаа унтдаг. Хүмүүсийн яриаг сонсохоор айгаад байх юм. Яах уу? Дургүйцсэн ч гэсэн цуг унтдаг болдог юм бил үү?