Энэ сарын 9-ны өдөр Ц.Түвдэндорж нарын гишүүд  “Авилгын эсрэг тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Тэгвэл энэ хуулийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулага болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хийсэн.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдэд асуулт байсангүй.  Улмаар хуулийг хэлэлцэх явцад гарсан хэд хэдэн  зарчмын зөрүүтэй болон хэлэлцүүлийн явцад яригдсан асуудлуудад санал хураасан юм. Тухайлбал, төрийн албанд ажилласан тодорхой албан тушаалтны ажилласан жилийг  цэргийн алба хаасанд тооцно гэдэгт санал хурааж олонхоороо дэмжсэн.  Улмаар уг хуулийн төслийг  дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Харин уг хуулийн төслийн дагалдах хуулийн төсөл болох Төрийн аудтиын тухай хуульд нэмэлт өөрчлөт оруулахыг хууль санаачлагчид буцаасан юм.

Дашрамд дуулгахад Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар  өмнө нь  З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж  нарын цөөнгүй  гишүүд хуулийн төсөл өргөн барьсан хэлэлцэгдээгүй бөгөөд энэхүү хуулийн төслийг  ийнхүү хэлэлцэж байгаа ажээ.  

Авлигын эсрэг хууль 2006 онд батлагдаж, Авлигатай тэмцэх газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 6 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Авлигын эсрэг хуульд 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан буюу 2008 онд Авлигын эсрэг хуулийн зарим зүйл, заалтад редакцийн шинжтэй өөрчлөлт, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсантай уялдуулан зарим нэмэлт, өөрчлөлт оруулж байсан байна.