Л.Оюун-Эрдэнийн бослого бүдүүн бүлгийнхнийг хөдөлгөөнд орууллаа. Даваа гарагийн бүлгийн хурлын дараагаар эрх баригч намын нөхдүүд фракц, фракциараа хуралдаж өнжив.

Наадам болтол Засгийн газраар оролдохгүй хэмээх ам, тангарагийг гишүүдээсээ авсан ч энэ нь талаар болж, дотроо бужигнаж эхэлсэн нь энэ. Бүлгийн хурлын дундуур А.Сүхбат мэдээлэл хийж, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг томоотой байж, наадам үймүүлэхгүй байхыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сануулав. Үгээр зогсохгүй Монголын бөхийн холбооноос дархан аваргад шаардлага хүргүүлж, тамга тэмдэг ашиглахгүй байхыг анхааруулсан юм. Энэ бүхний хариуд ах аварга ч зүгээр байсангүй. Бүлгийн хурал дуусмагц өрөөндөө сэтгүүлчдийг цуглуулж, хариу мэдэгдэл хийсэн юм.

Аваргууд бөхийн холбоо хийгээд эв эеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа ч хэн хэнийгээ үгүйсгэсэн өгүүлбэрүүд нь олны анхаарлыг татаж байсан. Ийнхүү аваргуудын хариу мэдэгдлийн хажуугаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд гишүүд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн хуралдаж эхэлсэн.

Эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн байр суурийн талаар хэлэлцсэн гэнэ. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ ахынхаа даалгавараар ийн хөдөлж эхэлсэн бол удахгүй хүрээлэл нь нэмэгдэнэ. Улмаар бүдүүн бүлгийнхнээс 10-аад гишүүн чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлэхэд л МАН-ын хувь заяа ганхаж, гантиг ордон нь цуурна хэмээн Төрийн ордныхон шивнэлдэж эхэллээ.

Мэдээж 60 тэрбумын асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, хэрэг эцэслэгдсэн хэмээн 32-ын бүлгээс хэлж байгаа ч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэнд энэ хамаагүй. Хэдийгээр Засгийн газрыг унагах ажиллагааны хар зураг хэдийнэ гарсан ч наадам өнгөрч, намрын чуулган болтол хав дарахаар шийдсэн байсан 32 бүлгийнхэн зүгээр суухгүй. Тиймдээ ч ээлжит бус чуулганы чимээг эртнээс шидээд эхэллээ.

Улаан мах, дотуур хувцасны хэрүүл хийсээр хаврын чуулган хаалгаа барих нь. УИХ цаг сунган хуралдаж байгаа ч хэлэлцэх асуудлуудынхаа талд нь ч ороогүй талаар гишүүд үг хэлэх бүртээ цухуйлгах болсон нь тохиолдлын хэрэг биш. УИХ-ын 2018 оны хаврын чуулган долдугаар сарын 5-нд завсарлана. Тийн атал хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хэд хэдэн чухал хууль сураггүй байгааг эрхэм гишүүд эрэн сурвалжлах болов. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Сонгуулийн хууль гэхчлэн гэнэт ухаан орсон аятай аяглаж, өнөөх хуулиудыг эрж сурах болсон нь ээлжит бусын дохио. Тиймээс наанадаж л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэх мэдээлэл бий.

Гэхдээ ээлжит бусаар төлөвлөгөөт асуудлыг хэлэлцэх үү, эсвэл дараагийн Засгийн газрын талаар ярих уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.