Монголын амин зуулгын эх үүсвэр мал аж ахуй, газар тариалан, хүнсний гол гол салбар Ховд аймгийн Дарви сумын бүрэн мэдэлд шилжэв. Тодруулбал, ХХААХҮЯамыг Б.Батзориг гэгч Ховд аймгийн Дарви сумын угшилтай хүн удирдаж байна.ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь бас Ховд аймгийн Дарви сумын угшилтай цэргийн инженер Д.Энхбат. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун цэргийн инженер мэргэжилтэй, агрономийн ямар ч мэдлэггүй тэрбээр Ховд аймгийн гарлаараа энэ албыг тогтвортой хашиж байна. Мөн яамны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын даргаар Ховд аймгийн угшилтай, усны инженер Батмөнх ажиллаж буй. Бас болоогүй Улсын Мал эмнэлэгийн Ерөнхий газрын даргаар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргаар олон жил ажилласан Түмэндэмбэрэл тун саяхан томилогдоод байгаа юм.

Тэд үнэхээр ХХААХҮ-ийн чиглэлийн мэдлэг боловсролтой юу?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригын боловсролын түүхийг сөхвөл Чехословак улсад "Хөнгөн"-ийг эсгүүрчнээр төгсжээ. Энэ бол тухайн үеийн дунд сурлагатнуудын яах аргагүй мэдлэг, чадвараараа эзэмшсэн мэргэжил. Дараа нь Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн гэх. Түүнийг уг сургуульд сураагүй гэдгийг олон хүн ярьдаг. Үнэн, худлаа гэдгийг салбарын сайд нь өөрөө ярих бизээ…

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг Ховд аймгийн угшилтай цэргийн инженер Д.Энхбат гэгч хийж байна. Тэрээр төрийн албаны сонгон шалгаруулалтыг зарлахдаа “Зөвхөн инженер, малын эмч, агрономич хүн Төрийн нарийн бичгийн даргын ажлыг эрхлэх чадамжтай” гэсэн нь Хөдөө аж ахуйн салбарын бусад мэргэжлийнхний доог болов.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун цэргийн инженер мэргэжилтэй, агрономийн ямар ч мэдлэггүй тэрээр Ховд аймгийн гарлаараа энэ албыг тогтвортой хашиж байна. Бас л энэ албанд мэргэжлийн хүн байх шаардлагагүй гэж хэлж байсан удаатай.

 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү