Хуульчид хамтран АТГ-т хандлаа. Тэд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр шалгуулахаар хүсэлтээ өгөв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан төслийг санаачлан боловсруулахдаа хэд хэдэн хуулийг зөрчжээ. Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийн төсөл боловсруулах ажиллагаа нарийн процетуртай. Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэйгээр хуулийн төслийг боловсруулсан гэж хуульчид үзэж байна. Үүнийг ойрын үед Засгийн газраас гаргах өмч хувьчлалын шийдвэртэй холбоотой хэмээн хардаж буй аж.  

 

Хуульзүйн сайд нэг өдөр босч ирээд, ямар ч судалгаагүйгээр хуулийн төсөл боловсруулж, оруулж ирдэг байдлыг бид зогсоох ёстой гэдгийг хуульч Д.Оросоо мэдэгдлээ. Мөн цаашид хуульчид хуулийн төсөл боловсруулах үйл явцад хяналт тавина гэдгээ хэлэв.

 

Б.Учрал

www.shuud.mn