Засгийн газар гурван жилийн өмнө 7.5 хувийн хүүтэй “Дим Сам” бонд олон улсын зах зээлд гаргаж байв. Бондын хугацаа зургаадугаар сарын 30-ны өдөр дуусах юм байна. Хоёрдогч зах зээлд “Дим Сам” бондын үнэ ханш 100 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа нь он гарснаас хойш 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд “Гэрэгэ” бонд гаргаж 800 сая ам.долларын санхүүжилт татсан бөгөөд энэхүү бондын санхүүжилтээр “Дим Сам” бондын 160 гаруй сая ам.долларын эргэн төлөлт хийж гүйцэтгэхээр болсон юм.

 

Т.Сайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин