Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы хаалт болно. Хаалт болохоос өмнө өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

 

2018.06.29-ний Баасан гарагт 10.00 цагаас:

1.Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн /эцсийн хэлэлцүүлэг/;

3.“Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

4.“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

5.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

6.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

7.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

8.“Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас:

1.Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатараас “Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар” Зам, тээврийн хөгжлийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно;

2.Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно;

3.Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно;

4.Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хаалт.