Индонезийн Сулавки арал дээр 8 метрийн аварга могой эмэгтэйн биеийг залгисан талаар РИА Новости орон нутгийн цагдаа болон Jakarta Post сониноос мэдээлжээ.

Орог нутгийн оршин суугч 54 настай эмэгтэй Ва Тиба (Wa Tiba) гэрээсээ километр хол байх тарианы газраа эргэхээр явсан ч пүрэв гаригийн орой эргэж ирээгүй байна. Тэгээд гэр бүл нь  өглөө болтол ирээгүйд чимээ өгч түгшүүр зарлажээ. Эгчийгээ эрж хайхад  түүний мөр, гутал, нөмрөг л олдсон байна. Нутгийн хүмүүсээс тусламж хүссэний эцэст гэдэс нь түнтийж томорсон аварга том могойг олжээ. Орон нутгийн хүмүүс могойг барьж алга болсон эмэгтэйн цогцосыг гаргаж авсан байна. Өнгөрсөн жил Сулавесид 7 метрийн аварга могой нэгэн тариачин эрийг залгиж байжээ.