4

Alan Magee нь New Jersey-д 6 хүүхэдтэй айлын хамгийн бага хүү болон хорвоод мэндэлжээ. Бусад олон эрчүүдийн адил Япончуудын сувдан эрэгт хийсэн дайралтын дараа тэрээр АНУ-ын армид элссэн бөгөөд түүнийг АНУ-ын агаарын нисэх хүчний 360-р ангид B-17 бөмбөгдөгч онгоцны пуломётчингоор хуваарилсан байна. 1943 оны 1-р сарын 3-ны өдөр Magee Францын Saint-Nazaire орчимд тэдний онгоц нисэж байхад Германы сөнөөгч онгоц гэнэт гарч ирэн баруун далавчийг нь бүхэлд нь гэмтээсэн байдаг. Уг ажиллагаа нь түүний 7 дахь даалгавар байсан юм.

3

Хэдийгээр Magee тухайн үед шархадсан хэдий ч онгоцноос зугтахаар шийдэж пулемётын хэсгийн бөмбөрцгөөс гарч чадсан боловч түүний шүхэр нь хэрэглэж болохооргүй хэмжээнд гэмтсэн байжээ. Нэг бол онгоцтойгоо хамт дэлбэрч үхнэ эсвэл онгоцноос үсэрч үхнэ гэх хоёр сонголтын өмнө ирсэн мань эр онгоцноос шууд л үсрэхээр шийдсэн байдаг. Тэрээр үсэрч байх үедээ дотроо цаг үргэлж “бү үхэхийг хүсэхгүй байна, би амьдралд юу ч үзээгүй дэндүү залуугаараа байна” хэмээн бурхандаа залбирч байсан тухайгаа хожим ярьдаг.

2

Magee онгоцноос үсэрснээс хэдэн хормын дараа St.Nazaire хотын галт тэрэгний буудлын шилэн дээврийг хагалан унажээ. Буудлын ажилчид сандралдан түүн дээр очиход Америк цэргийн хувцастай эр амьсгалж байсан нь хүн бүхнийг гайхшралд оруулсан аж. Хүмүүс яаралтай эмч дуудаж түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд Magee-ын хажууд алхаж байсан эмч түүнд хандан “Би бол Германы цэргийн эмч, бид нар хэдийгээр дайсан боловч би нэн тэргүүнд чиний амийг аврахын тулд чадах бүхний хийнэ” хэмээн хэлсэн гэдэг. Хэлсэн ёсоороо тэрээр залуу нисгэгчийн амийг аварч чадсан боловч хожим Magee хэзээ ч уг эмчийг олж хараагүйгээс гадна нэрийг нь ч мэдэх тохиол гараагүй байна.

Түүний хэд хэдэн яснууд хугарч мөн цуурсан байдалтай байснаас гадна галт тэрэгний буудлын цонхоор унах үед шилний хэлтэрхийнүүд түүний бие уруу гүн шигдэн орсон байдалтай байжээ. Мөн түүний гавлын яс, хамар, нүд, уушги зэрэг нь тун ноцтой гэмтсэн байдалтай байсан ч Герман эмч нар түүнийг дахин босгож ирж чадсан юм.

Харин дайн дууссаны дараа мань эр онгоцны нисгэгчийн үнэмлэх авч Америкийн иргэний агаарын тээврийн компанид ажиллаж байгаад 1979 онд тэтгэвэртээ гарч New Mexico мужид нүүж тэндээ амьдарч эхэлжээ. Уг явдалд эргэлзэгчид нилээдгүй байдаг ч гэсэн АНУ-ын нисэх хүчин үүнийг баталдгаас гадна Францын Saint-Nazaire хотын оршин суугчид энэ бүх гайхамшигт үйл явдлын амь гэрч болцгоосон юм. Харин Magee 2003 оны 12-р сарын 20-ны өдөр Texas мужид байхдаа бөөрний дутагдлаар нас барсан байна.

1

Magee өөрийгөө онгоцноос унаж ямар нэгэн зүйлийг хагалан нэвт газар унах мөчид асар их өвдөлтийг мэдэрч өөрийгөө хөдөлгөх битгий хэл дуугарч ч чадахгүй байсан ч тэрээр дотроо өөрийгөө амьд байгаа гэдгээ хамгийн сайн мэдэрч бүхий л өвдөлтийг үл тоон гагцхүү амьд үлдсэндээ л хязгааргүй ихээр баярлаж байсан тухайгаа дурсан ярьсан байдаг.